| [00:29.22] |
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ |
| [00:33.77] |
Алив сайхан бусдаас битгий харамла! |
| [00:40.91] |
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул |
| [00:48.33] |
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! |
| [00:55.12] |
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ |
| [01:02.33] |
Аяа тэр чинь чиний аав чинь ч байж мэднэ ээ |
| [01:10.51] |
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол |
| [01:16.54] |
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг өө |
| [01:26.08] |
Ачийг чинь тэд бас бүү мартаг |
| [01:30.54] |
|
| [01:40.50] |
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд |
| [01:44.18] |
Гарцаагүй түүнийг нь олоод хэл |
| [01:52.08] |
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдрүүд |
| [01:59.55] |
Газар дэлхий дээр нэг бус удаа тохиолдоно оо |
| [02:06.84] |
Чамд дурласан сайхан хөвгүүнийг |
| [02:13.59] |
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь |
| [02:22.04] |
Чамайг хайрласных нь хариуд хайрла! |
| [02:30.01] |
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү |
| [02:35.59] |
Өөө өөө |
| [02:38.25] |
Бидний амьдрал бүгдээрээ адилхан |
| [02:43.49] |
|
| [03:40.12] |
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч |
| [03:44.32] |
Өөр нэг өдөр чи гуньж, цаа дахь чинь дуулна аа |
| [03:51.34] |
Өлгий, авс хоѐрыг хүн бүхэн дамждаг болохоор |
| [03:58.38] |
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла! |
| [04:07.64] |
Өргөн хорвоод хүн хайраар л дутна аа |
| [04:14.28] |
Бидний амьдрал бүгдээрээ адилхан |
| [04:19.94] |
Ачийг чинь тэд бас бүү мартаг |
| [04:26.74] |
Амьддаа бие биеэ хайрлаач хүмүүсээ |
| [04:33.89] |
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор |
| [04:46.50] |
Алтан нар гэрлээ бидэнд адилхан хайрладаг болохоор |
| [04:52.95] |
Амьд явахыг би бусдад хайр түгээхийн нэр гэж бодном |
| [05:01.64] |
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн хайр хүлээхийн |
| [05:09.31] |
Хайр хүлээхийн нэр гэж ойлголоо ойлгоно оо |
| [05:25.33] |
|