[00:29.22] Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ [00:33.77] Алив сайхан бусдаас битгий харамла! [00:40.91] Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул [00:48.33] Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! [00:55.12] Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ [01:02.33] Аяа тэр чинь чиний аав чинь ч байж мэднэ ээ [01:10.51] Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол [01:16.54] Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг өө [01:26.08] Ачийг чинь тэд бас бүү мартаг [01:30.54] [01:40.50] Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд [01:44.18] Гарцаагүй түүнийг нь олоод хэл [01:52.08] Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдрүүд [01:59.55] Газар дэлхий дээр нэг бус удаа тохиолдоно оо [02:06.84] Чамд дурласан сайхан хөвгүүнийг [02:13.59] Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь [02:22.04] Чамайг хайрласных нь хариуд хайрла! [02:30.01] Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү [02:35.59] Өөө өөө [02:38.25] Бидний амьдрал бүгдээрээ адилхан [02:43.49] [03:40.12] Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч [03:44.32] Өөр нэг өдөр чи гуньж, цаа дахь чинь дуулна аа [03:51.34] Өлгий, авс хоѐрыг хүн бүхэн дамждаг болохоор [03:58.38] Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла! [04:07.64] Өргөн хорвоод хүн хайраар л дутна аа [04:14.28] Бидний амьдрал бүгдээрээ адилхан [04:19.94] Ачийг чинь тэд бас бүү мартаг [04:26.74] Амьддаа бие биеэ хайрлаач хүмүүсээ [04:33.89] Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор [04:46.50] Алтан нар гэрлээ бидэнд адилхан хайрладаг болохоор [04:52.95] Амьд явахыг би бусдад хайр түгээхийн нэр гэж бодном [05:01.64] Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн хайр хүлээхийн [05:09.31] Хайр хүлээхийн нэр гэж ойлголоо ойлгоно оо [05:25.33]