Зул Сарын Бэлэг
Lyrics

Song Зул Сарын Бэлэг
Artist Б.Баярцэцэг
Album Чамайг Мартаагүй
Download Image LRC TXT
Шөнийн одод нарыг харах гэж тэмүүлнэ
Тэнгэрт наран оддыг хүлээж өдрийг үднэ
Хэн нэгнийг хайрлаад энэ зүрх яаран догдлоно
Зул сарын бэлэг хүсэлээр дамжин ирлээ
Зүүдны далайд хөвөх нарны алтан туяанд
Тэргэл сарлуу хөтлөх харцанд дурлаж алхая
Өөр өөрийн жимээр будрах цасан дунд
Өнгө өнгийн бодлууд солонгорон гэрэлтэнэ
Зөөлөн салхинд шивнээд хайрын дуу эгшиглээч
Зул сарын бэлэг хонх жингэнүүлэн ирлээ
Галын дөл шиг хайраар цасанд дурлаж бүжнэ
Ганцхан улаан зүрхээ чамдаа зориулж дуулая
Хөвөн хөвөх далайн оддоос цас болон орье
Дүүлэн нисэх хүслийн алсаас шувуу болон нисье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагын зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагын зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Шөнийн одод нарыг харах гэж тэмүүлнэ
Тэнгэрт наран оддыг хүлээж өдрийг үднэ
Хэн нэгнийг хайрлах зүрх яаран догдлоно
Зул сарын бэлэг хонх жингэнүүлэн ирлээ
Галын дөл шиг хайраар цасанд дурлаж бүжнээ
Ганцхан улаан зүрхээ чамдаа зориулая
Хөвөн хөвөх далайн оддоос цас болон орье
Дүүлэн нисэх хүслийн алсаас шувуу болон нисье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагын зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагын зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Хөвөн хөвөх далайн оддоос цас болон орье
Дүүлэн нисэх хүслийн алсаас шувуу болон нисье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагын зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагын зүүны үзүүрт жаргал болж эргэлдье
Зул Сарын Бэлэг  Lyrics
YouTube Results (More on YouTube)