Аавдаа үнсүүлэхийн жаргал
Lyrics

Song Аавдаа үнсүүлэхийн жаргал
Artist Наран
Album Welcome to My Heart (Монгол)
Download Image LRC TXT
Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Амин нөмөр бараагийг тань санаад л байн
Гудаг суусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм
Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэнэ дээ
Аавдаа би хурдан очоод үнсүүлмээр санагдах юм
Ачлахын үнэн үгийг тань үгүйлээд байна
Бодолд бүдэрсэн тухаа өгөөд үнэрлүүлмээр байна
Бүүдгэр зовлон үрээс чинь түргэн холдоно доо
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна Самсаа шархирах нялх багын сэтгэлийг минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр л санагдах юм
Ашдын жаргалд түшгийг тань үгүйлээд л байна
Тэнгэр аавдаа сэтгэлээ дэлгээд үнэрлүүлмээр л байна
Тэгж л миний зүрхэнд наран мандана даа
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна Самсаа шархирах нялх багын сэтгэлийг минь Санааг амартал үрээ үнсээч аав минь
Аавдаа үнсүүлэхийн жаргал  Lyrics
YouTube Results (More on YouTube)