《Хамаг Монгол》 Тува- Монгуш Саядаш:Оройдоо уул овоогоо залсан өвгөдийн Омголон цус нь зүрхэнд минь лугшин байхад Одод тэнгэрийн чин үнэн байдгийг зарлан дуулгаж Орчлонгоор нэг Монгол гэж орилмоор байна Халимаг- Шараев Дима:Энхэр нарнаас галаа тасдсан малчдын Элбэрэл хайр нь элгэнд минь шимшрэн байхад Эцэг тэнгэрийн чин үнэн байдгийг хайлан дуулаад Энэхэн замбуугаар нэг Монгол гэж дуурсгамаар байна Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна Буриад- Чингис Раднаев:Дээлэндээ ухаан шившин шингээсэн нүүдэлчидийн Дэврүүн омог зүрхэнд минь булиглан байхад Дээд тэнгэрийн чин үнэн байдгийг сонорт дуулгаж Дэлхийгээр нэг Монгол гэж бадармаар байна Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна Өвөр Монгол- Машбатын Баясгалан:Хайрандаа нутаг усаа өлгийдсөн мэргэдийн Халуун цус нь судсанд минь цохилон байхад Хаан тэнгэрийн чин үнэн байдгийг айлтган дуулгаж Хорвоогоор нэг Монгол гэж хашгирмаар байна Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна Монгол- Самандын Жавхлан:Морио агсаж дэлхийг номхруулсан баатруудын Мохошгүй домог ясанд минь шархиран байхад Мөнхтэнгэрийн чин үнэн байдгийг зарлиг болгож Магнаг ертөнцөөр нэг Монгол гэж уухайлмаар байна Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна Хамаг Монголын үр сад омогшин дуулж байна