Алддаггүй хүн үгүй учир хүү минь битгий уйлдаа Харин ч алдаанаасаа суралц бүх юм туйлдаа Хүрээгүй болохоор эжий аав нь хорвоод ганц хүүгээ гэж л Гэж хэлэх дээ сэм зовдог хүүгийн ижил Өглөө болгон хүү минь гээд л цайны цагаан дээж ээ Хүүдээ зориулж өргөдөг билээ гэтэл харин ээж ээ Хүү чинь таньдаа хайртай гээд л хааяа нэг хэлсэн үү Эсвэл шөнийн тэнгэрийн нэг одноос мэндэлсэн үү Түүнд бурхан бусдын хайрыг булаа гээд энэ биеийг олгосон Хорвоод ганц хүүгээ хэмээн түүнийг хүн болгосон Эжий аав нь өдий насыг хий юманд үрээгүй Гэтэл хүү өөрийхөөрөө яваад сайн юманд хүрээгүй Ар гэрийн байдал тавгүй ажил төрөл нь овоосон байхад Элдвийг нэхэн тэр хоёрийг зовоосон Эжий ааваас нь бусад нь түүний алдааг уучлаа ч уу Бусад нь түүнийг эжий аав шиг нь хайрлаа ч уу гүй ч үү Амьдралд хайр утга учир нэмдэг Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг Тэр жаал учир мэдэхгүй нээрээ л толгой нь усаар дүүрсэн Түүний тарисан балгийг эжий аав нь нуруундаа үүрсэн Хүүдээ цайгаа чанаад хамаг ажлыг нугалдаг Гэтэл шөнө ирээд бас хүйтэн цай гээд урмыг нь хугалдаг Хичээлдээ яв гэхээр нойроо харамлаж зүүдлээд тэр сэрдэггүй Сургуулиа орхиод хонон өнжин ирдэггүй тэр үеэр Хархан нүдэндээ нулимс бөнжигнүүлэн орондоо хэвтдэг Хатаж гундсан ээжийнх нь хацар нулимсандаа дэвтдэг Сэхүүн салхи хүү чинь хэцүүдлээ гэсэн шиг үлээнэ Бүлээн зүрхээ цээжин дотроо чихэлдүүлэн хүлээнэ Аав нь нүүрэндээрээ хатуу ууртай битүүхэндээ зовдог Түүний эргэн тойрон хүн бүхэн санаа нь зовдог Амьдралд хайр утга учир нэмдэг Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг Ээж аав нь үргэлж дандаа эрхлүүлдэггүй хэлэх үедээ хэлдэг Зэмэлдэг хааяа хүү минь гээд толгойг нь илдэг Уг нь тэр сайн сайхныг эжий аавтайгаа мөрөөддөг Гэхдээ тэднийг баярлуулах биш ихэнхдээ хөөддөг Заримдаа хүү тэр хоёроос санаанд оромгүй юмыг нэхнэ Заримыг нь яаж авч өгч дийлэхүү оронд нь эцэг эх нь Ганц хүүг минь ганц хүүг минь хэмээн бурхнаас аврал эрнэ Хүү нь хүний зэрэгтэй явж л байвал болох нь тэр нь Эжий аав нь хүүдээ хэлэхдээ чиний амьдрал бүхэлдээ хуурмаг Чи андуурдаг алаг үр минь чи биднийг хуурдаг Хүү минь чамд энэ амьдрал зохихгүй шүү угтаа Гэтэл амьдрал ийм биш амьдралаас бүү зугтаа Амьдралд хайр утга учир нэмдэг Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг Амьдралд хайр утга учир нэмдэг Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг