作词 : Энхбаатар Энхбаатар 作曲 : Цэн Эрдэнэбат Адуу малын бараа торолзоод л тогтохгүй ээ Аян ч шувуудын цуваа хоромхон асрахгүй ээ Айлын жаахан түүнийг санаад л болохгүй ээ Аяа намар минь чи над дээр асгарна уу Ай даа намар минь чи Ай даа намар минь чи Над дээр асгарна уу Хөхүүрт иссэн айраг нь хөлчүүхэн суух юмаа Хөгжүүн байсан айлууд холихоод л тохьгүй нь ээ Хөдөө уудам тал нь цайраад л бүслүүргүй ээ Хонгор намар минь чи над дээр асгарна уу Ай даа намар минь чи Ай даа намар минь чи Над дээр асгарна уу Ангир гангар намраа амтлаад л ханамгүй ээ Алдрай ганган насаа дуулаад л уйдахгүй ээ Алтлаг зүрхэн навчсыг туучаад л дуусахгүй ээ Ай даа намар минь чи над дээр асгарна уу Ай даа намар минь чи Ай даа намар минь чи Над дээр асгарна уу Ай даа намар минь ээ Ай даа намар минь ээ Над дээр асгарна уу Намар минь ээ