[00:15.116] Ирэх цаг чинь итгэлтэй минь нисэн одсон [00:23.869] Ирмүүн цаг чинь чамайг хөтлөөд явсан [00:29.516] Танхил харц чинь танил харц болж өөрчлөгдсөн [00:35.572] Эрхэлж дуудах үг чинь хөндий хоосон өөр болсон [00:39.189] Энхрий царайг чинь бусдаас хайн [00:44.318] Эмтрэх зүрхээ барьж ядна [00:49.922] [00:52.801] Үлдээч хайрт минь гэж бодолдоо гуйна [01:00.155] Үүрдийн ногоон мод шиг мөнхийн хайрыг хүснэ [01:07.812] Намайг баясгах инээд чинь өөр хүнийг хөгжөөнө [01:12.069] Насан туршдаа хамт байна гэж би төсөөлсөн [01:15.906] Ялдам цэцэгсээс үнэрийг чинь хайн [01:20.503] Ядсан зүрхээ тогтоож чадна [01:26.790] [01:28.589] Мартахгүй ээ чамайг би [01:32.363] Мартахгүй ээ хайраа би [01:36.006] Сэтгэлд минь асаатай [01:40.188] Мөнхийн зулаа унтраахгүй ээ [01:43.656] Чамайг хүлээнэ (ммм-ммм) [01:50.642] Чамайг хүлээнэ (ммм-ммм) [01:58.877] [02:17.563] Аз жаргалтай төгсгөл үлгэрт байдаг шиг [02:24.680] Ариун сэтгэлийг чинь би зурмаар байна [02:33.293] Асаж төөнөх хүслээ ахиад салхиар дэвүүрдэнэ [02:37.195] Алдсан хайраа буцаах сахиуст тэнгэрийн урд сөгдөнө [02:40.927] Бороон дуслуудаас нулимсыг чинь хайна [02:45.733] Бачимдсан зүрхээ барьж чадна [02:51.781] [02:53.304] Мартахгүй ээ чамайг би [02:57.426] Мартахгүй ээ хайраа би [03:01.195] Сэтгэлд минь асаатай [03:05.191] Мөнхийн зулаа унтраахгүй ээ [03:08.569] Чамайг хүлээнэ ммм-ммм (ммм-ммм) [03:15.255] Чамайг хүлээнэ ммм-ммм (ммм-ммм) [03:24.384] [03:26.954] Март гээд мартахгүй [03:29.115] Боль гээд болихгүй [03:30.886] Дассан сэтгэлийг хорьж чадахгүй [03:35.376] Чамайг би хүлээнэ [03:37.895] Чамайг би хүлээнэ [03:41.648] [03:42.416] Зогс гээд зогсохгүй [03:44.548] Буц гээд буцахгүй [03:46.446] Цаг хугацааг би буцааж чадахгүй ээ [03:51.381] Чамайг би хүлээнэ [03:53.344] Чамайг би хүлээнэ