Ммм Шөнийн тэг тэг цаг түнэр харанхуйн зам Нүдээ аниад хэвтэнэ анир чимээгүй ёоо Чамд би хоч хайрлана чи бол шөнийн хаан Бага багаар бодолд минь байрлана зүүдэндээ байлгана Би түүнийг хүлээцэнэ бие минь бүлээцэнэ Бас жаахан улаацана дотроосоо дулаацана Үргэлжлүүлээд цааш нь зүүдлэнэ нойрсоно Оюун бодол минь замхарч аажимаар хоосроно Зүүд чи миний хүссэн зүйлийг л харуул Үүрд байж чадахгүйгээс хойш алив яаруул Үүр цаг дөхөж шөнийн жаргалыг минь сааруул Өөр нөхөх нойр үлдээгүй минь тааруу Тэр миний нойрсож буй ханхүү Шөнө бүхэн өөр түүх заримыг та нарт ярих уу? Еээ ай, арай өөрөөр хэлэх үү? Өөө ай үү Хммм ай еэ ай ай Өө өө (Тавтай нойрсоорой) Хажууд чинь би байна нойр чинь бүүр гүн байг (Тавтай нойрсоорой) Алив дэрээ хуваалцая зүүдэндээ уулзая Манан дунд хөвөх миний жингүй бие Ааа үүү Маргааш юуны төлөө сэрэх ээ мэдэх тул Аа эй эй Маргаангүй ганц биш удаа Минийх гэдгийг чинь би мэднээ Маргаангүй ганц биш удаа Минийх гэдгийг чинь би мэднээ (Тавтай нойрсоорой) Хажууд чинь би байна нойр чинь бүүр гүн байг (Тавтай нойрсоорой) Алив дэрээ хуваалцая зүүдэндээ уулзая (Тавтай нойрсоорой) Хажууд чинь би байна нойр чинь бүүр гүн байг (Тавтай нойрсоорой) Алив дэрээ хуваалцая зүүдэндээ уулзая